В "Гостевой книге" проводятся голосования.Приглашаются Модераторы форума и Авторы статей ИЗМЕНЕНИЯ В ПРАВИЛАХ НА ФОРУМЕ 21.05.2020ПОДВЕДЕНИЕ ИТОГОВ ПРОЕКТА ПО ИВ
0 Пользователей и 1 Гость просматривают эту тему.
Юлия Да вы тут явно правильнее прочитали - увидел Шерогольжинской. Но Читкинской, и около Кяхты- это тоже загадка.
Помогите, пожалуйств перевести с Монгольского :Улиастай дахь манж, хятад сайд түшмэд нарыг хөөн буцаах зэрэг зүйлд хүчин зүтгэж тусласан консул сайд Вальтер нарын зэрэг орос нарыг сайшаан хөхиүлэхийг эрж айлтгасан айлтгал, хариу Зарлиг Шавь боол Цэ-Го Цэ сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь Орос улсаас зах хязгаар газар суугаа сайд Вальтер, түшмэл Хинон жич үнэн хүчээ зүтгэн явсан цэргийн түшмэл Боржимский, торгов Василь Шимимохов нарт хишиг хүртээвээс болох ба үл болох явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр толилж заалхийлэн сургахыг гуйхын учир эдүгээ Зарлигаар зарагдсан гүн Дэмчигванжилаас өргөсөн бичигт Орос улсаас Улиастайд суугаа консул сайд Вальтер, Майор түшмэл Хинон нараас манай айл их Монгол улсын Богд хаан сууринд заларч буянаар манж нарын сүрийг дарангуйлж манай Баатар цагаан хаанаас гүн найртайг үзүүлэн хоёр улс ах дүүгийн адил болсонд өчүүхэн түшмэд үнэхээрийн сүслэн баярлаж, манж сайд нарыг далдуур хүчин хавсран буцаах одоо аливаад чадах хэрээр зүтгэн туслаж бат найрамдалыг хүндэтгэн сайшаан өгөхийг хүсмүй. Соносвоос хүрээний консул сайд Лавдовскийд зузаан хишиг хүртээж, зэрэг нэмсэн хэмээмүй аймшиг үгүй хэтэрхий хүсэх нь доорд бид нарт нэгэн адил түшмэл хишгийг хүртээвээс болох эсэхийг уламжлан айлтгах ажаамуй хэмээн өргөжээ. Үүнд боолчууд мэхийж хянаваас айл Орос улсаас Улиастайд суусан консул сайд Вальтер, түшмэл Хинон нар сүслэн хишиг гуйсан нь даруй ёсоор болгон хүртээж, айл улсын бат найрамдалыг илэрхийлвээс зохих мэтээр басхүү сайд чин сүжигт да лам Цэ сайд Эрдэнэ дайчин чин ван Ха нарын биесийг Орос улсын газар зарагдан очиход үнэн санаагаар харилцан тусалж гавьяа бүхий явсан оросын цэргийн түшмэл Боржимский, торгов Василь Шишимохов нарыг нэгэн адил сайшаан хөхиүлвээс зохих мэт боловч боол Цэ нарын зоригоор аваачих хэрэг бусын тул хичээнгүйлэн нугалбар бичиж нэр зэргийн хуудас хавчуулан айлтгаад гуйх нь Богд эзэн гэгээнээр толилж заалхийлэн сургах ажаамуй. Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймуй хэмээн айлтгасанд мөн өдөр хүлээн авсан уг нугалбарт улаан бийрээр цохсон Зарлиг Вальтер нарыг хэтэрхий хөхиүлэн хишиг хүртээ. Өөр өөрийн нэрийн доор цохов хэмээв.Нэрийн зэргийн хуудасУлиастайд суугаа консул сайд Вальтер бэйсийн зэрэг отго шагна.Майор түшмэл Хинонд тэргүүн зэрэг жинс тогосын отго шагна.Жич Эрхүү хотод суугаа түшмэл Боржимскийд дэд зэрэг жинс шагна.Хиагтад суугаа торгов Василь Шишимоховт дэд зэрэг жинс шагна.МУҮТА, Х-А3, Д-1, ХН-3, Хуу-122а-124а(хуулга) ТБТ-ийн архивч А. Мандуулан.